Танд хэрэгтэй санхүүгийн зөвлөгөө 1# 🤩
Хүсэл үү? Хэрэгцээ юу?
Та зээл авахаасаа өмнө өөрөөсөө таны авах гэж буй зээл хэрэгцээ юу? Хүсэл үү? гэдгийг та асуух хэрэгтэй.
Хэрэгцээт зээл нь та уг мөнгийг ашиглан богино хугацаанд болон ирээдүйд тогтвортой хугацаанд мөнгө олох чадварыг нэмэгдүүлдэг.
Харин хүсэлд тулгуурласан зээл нь та өөрт чухал шаардлагагүй зүйлийг худалдаж авах, ирээдүйд ашиг өгөхгүй зүйлд зориулж авсан зээлийг юм. Тухайлбал: тансаг хэрэглээний зүйл худалдан авах гэх мэт.
Тиймээс танд ашиг орлого олох бизнестээ хөрөнгө оруулахыг зөвлөж байна.