Мэру тауэр 703 тоот +976-72007888 info@dem.mn

Тоног төхөөрөмжийн санхүүжилт ба лизингийн тухай ойлголт

Тоног төхөөрөмж гэдэг нь байгууллагын эзэмшиж буй газар, барилгаас бусад өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг аливаа биет хөрөнгийг хэлнэ. Тухайлбал, өргөжиж буй оффисын ширээ, Итали рестораны пиццаны зуух, шүдний эмнэлэгийн рентген зургийн машин, тээрэмдэх машин эсвэл барилга угсралтын хэрэгсэл гэх мэт.

Ихэнх бизнесүүд өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч, өртөгөө тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтын жилээр нөхөхийг сонгодог. Бизнесийн бусад үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийх зорилготой бизнесүүд хөрөнгөө суллах боломжтой санхүүжилтийг сонгон тоног төхөөрөмж худалдан авах нь бий. Энэ тохиолдолд тоног төхөөрөмжийн санхүүжилт тохиромжтой хэрэгсэл болдог.

Тоног төхөөрөмж худалдан авахад ашиглах хоёр санхүүжилтийн сонголт бий. Үүнд:

  • Тоног төхөөрөмжийн лизинг
  • Тоног төхөөрөмжийн санхүүжилт

Таны ЖДБ-т аль нь илүү тохиромжтойг тодорхойлох зарим чухал мэдээллийг дараах хэсгээс уншиж болно.

Тоног төхөөрөмжийн лизинг

Санхүүгийн түрээс буюу лизинг нь зээлэхтэй төстэй боловч зээлдүүлэгч тоног төхөөрөмжийг худалдан авч таниас сарын тогтмол төлбөр авах замаар түрээслэдэгээрээ ялгаатай байдаг. Сарын төлбөр нь зээлийн хүүгийн төлбөрөөс бага байх тохиолдол бий. Тоног төхөөрөмжийн лизинг нь ихэнх тохиолдолд тогтмол хүү болон хугацаатай байдаг ба энэ нь лизинг авч буй компанийн зээлжих зэрэглэл, санхүү, үйл ажиллагааны нөхцөл байдлаас хамаарч нэг оронтой тоогоос хоёр оронтой тоо болдог. Лизингийн хугацааны эцэст тухайн тоног төхөөрөмжийг тохирсон үнээр эсвэл зах зээлийн үнээр худалдан авч болно. 1 ам.доллароор ч худалдаж авах тохиолдол бий.

Лизинг нь зээл биш тул таны зээлийн түүхэнд бичигдэхгүй ч зээл шиг 3, 7, 10 жилийн хугацаатай байдаг. Түүнчлэн, лизингийн төлбөр нь үйл ажиллагааны зардал болж хасагдах боломжтой байдаг (үүнийг татварын зөвлөхтэйгээ зөвлөлдөх шаардлагатай).

Лизинг нь хэрхэн ажилладаг вэ?

Ихэнх тоног төхөөрөмж худалдагчид дотоод лизингийн газар/хэлтэсийг ашиглах эсвэл гадны лизингийн үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран тоног төхөөрөмжөө санал болгодог. Ингэснээр лизинг хүсэлтийн процесс хурдасч, лизинг авахад хялбар болдог.

Лизинг нь зээл биш тул таны зээлийн түүхэнд бичигдэхгүй ч зээл шиг 3, 7, 10 жилийн хугацаатай байдаг. Түүнчлэн, лизингийн төлбөр нь үйл ажиллагааны зардал болж хасагдах боломжтой байдаг (үүнийг татварын зөвлөхтэйгээ зөвлөлдөх шаардлагатай).

Лизинг нь зээлийн түүхэнд зээлээр бичигдэхгүй ч хугацаа алдалгүй төлбөрөө төлөх нь таны зээлийн хувийн хэрэгт эерэгээр нөлөөлдөг.

Ямар төрлийн тоног төхөөрөмжийг худалдах авах, ямар төрлийн тоног төхөөрөмжийг лизингээр авах тухай заасан журам байдаггүй ч дараах тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа бага байдаг тул лизинг нь илүү тохиромжтой байдаг. Үүнд:

  • Компьютер
  • Програм хангамж
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмж
  • Ашиглалтын зардал өндөртэй тоног төхөөрөмж

Лизингийн давуу тал ба сул тал

Давуу тал:

  • Энгийн зээлтэй харьцуулахад лизинг авахад зарим тохиолдолд хялбар байдаг
  • Тоног төхөөрөмжийн зээлтэй харьцуулахад лизинг нь ихэвчлэн илүү уян хатан нөхцөлтэй байдаг
  • Урьдчилгаа төлбөргүйгээр лизинг авах боломжтой
  • Лизинг үргэлжлэх хугацаанд тоног төхөөрөмж солих эсвэл сайжруулах нөхцөл оруулж болно
  • Зарим тохиолдолд лизингийн төлбөр нь татвараас чөлөөлөгдсөн байдаг бол энгийн зээлийн хүүгийн төлбөр л татвараас чөлөөлөгдсөн байдаг

Сул тал:

  • Зарим тохиолдолд лизинг нь зээл авснаас өндөр зардалтай байдаг
  • Лизингийн хугацаа дуусахаас өмнө тухайн тоног төхөөрөмжийг ашиглахаа больсон ч гэрээний дагуу лизингийн төлбөрөө хугацаа дуустал төлдөг тохиолдлууд бий
  • Хугацааны эцэст тухайн тоног төхөөрөмжийг эзэмших нөхцөлтэй бол лизингийн төлбөр татвараас чөлөөлөгдөхгүй

Тоног төхөөрөмжийн санхүүжилт

Тоног төхөөрөмжийн зээл нь таны зээлжих зэрэглэл болон тухай тоног төхөөрөмжийн онцлогоос хамааран төрөл бүрийн эх үүсвэрээр санхүүжиж болдог. Тухайлбал:

  • Арилжааны банк
  • Хадгаламж, зээлийн хоршоо
  • Онлайн зээлдүүлэгч
  • Засгийн Газрын Агентлаг

Худалдан авч буй тоног төхөөрөмж нь зээлийн барьцаа болон ашиглагдаж болно. Арилжааны банкны тоног төхөөрөмжийн зээлийн нөхцөл нь тухай зээлдүүлэгчээс хамаарах бөгөөд ихэвчлэн 7 жилээс хэтэрдэггүй байна.

Хадгаламж, зээлийн хоршооноос зээл авахын тулд гишүүн болсон байх шаардлагатай.

Онлайн зээлдүүлэгч нар нь арилжааны банктай төстэй буюу зээлийн нөхцөл нь тухайн зээлдүүлэгчээсээ хамаарах ч зээлийн хүү нь ихэвчлэн өндөр байдаг. Үүний хариуд зээл олгох шийдвэрийг илүү хурдан гаргадаг байна. Зээлийн хүсэлтэд 1 цагийн дотор хариу өгөх, дансанд 1-2 хоногийн дотор мөнгө шилжүүлэх гэх мэт хурдан, шуурхай үйлчилдэг байна.

Зээлийн нөхцөлд ихэвчлэн урьдчилгаа төлбөр орсон байдаг. Ихэнх зээлүүдийн адил хүүгийн төлбөр нь татвараас чөлөөлөгдсөн байдаг.

Эх сурвалж: Ty Kiisel, https://www.ondeck.com/resource-center/equipment-financing-and-leasing/

Loading...