Мэру тауэр 703 тоот +976-72007888 info@dem.mn

Хос Аз ХХК

Хос Аз ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Энхтуул 1988 онд улсын гутлын үйлдвэрт технологич мэргэжлээр ажиллаж эхэлсэн ба тус үйлдвэрт ирээдүйн нөхөр, Хос Аз ХХК-ийг хамтран үүсгэн байгуулагчтайгаа танилцжээ. Гэвч 1998 оны хувьчлалын үеэр Улсын гутлын үйлдвэрийг хувьчилж, улмаар татан буулгасан байна. Тэрээр хэлэхдээ “Бид үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр хичээсэн ч үйл ажиллагаа явуулах сонирхолгүй хүмүүст зарагдсан байсан.”

Энхтуул болон түүний нөхөр ажилгүй болсоны дараахан 2 өрөө байраа зарж жижигхэн студи, 4-5 хуучин тоног төхөөрөмж худалдан авч анхны хувийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. “Гутал үйлдвэрлэх нь цүнх урлахаас илүү комплекс байдаг. Илүү олон тоног төхөөрөмж, илүү өндөр чадвар шаардагддаг учраас эхний ээлжинд гутал үйлдвэрлэх бат бөх суурийг тавибал ирээдүйд сайхан амьдарна гэж боддог байсан” гэж Энхтуул хэлж байлаа. Уг шийдвэр нь ч зөв байлаа. Өдгөө тус компани нь дотоодын тэргүүний гутал болон хамгаалалтын гутал үйлдвэрлэгч болж өдөр 1,200 ширхэг гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ. Хос Аз брендийн 2 дэлгүүртэй ба хүүхдийн брендээ гаргаж нийт 80 ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.

Бизнес эрхлэгчидэд өгөх зөвлөгөөний талаар асуухад тэрээр ямар ч эргэлзэх зүйлгүүгээр “Тууштай байдал” гэлээ. ”Өөрийн хийж байгаа зүйлдээ итгэж түүндээ үнэнч байх хэрэгтэй.”

Би Эф Эй Эс ХХК нь Хос Аз ХХК-д Оюу Толгой ХХК-ийн хамгаалалтын гутлын нийлүүлэгч болох ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн билээ.

Компаний тухай

  • 15 жил үйл ажиллагаа явуулж байгаа
  • 80+ ажилчид
  • Өдөрт 1200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай
Хос Аз ХХК 1
Хос Аз ХХК 2
Танд санхүүжилт хэрэгтэй юу?

Хэрэгтэй бол бидэнд холбогдох мэдээллээ илгээнэ үү.

Холбоо барих

Эргэлзэхгүйгээр бидэнтэй шууд холбогд

Loading...