DEM

Бид харилцагчдаараа маш их бахархдаг

Бидний Дэм ТББ

Бидний Дэм ТББ

  • 2015 онд Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн 5 төгсөгч "Бидний ДЭМ" ТББ-ыг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, амьжиргааг дэмжих зорилго тавьсан.
  • Эхэндээ гар урлалын бүтээгдэхүүн хийдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асран хамгаалагчдад орлогын эх үүсвэр бий болгох, мэргэжлийн менторын зөвлөгөө, сургалт олгосон.
  • Үүний дараа бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүнээ зах зээлд сурталчлах, борлуулах сургалт, лекцүүд зохион байгуулсан.
  • Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдах вебсайт хөгжүүлэхээр ажилласан ч санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Энэ үед ДЭМ ББСБ шаардлагатай хөрөнгийг олгож, вебсайтыг хөгжүүлэх боломж бүрдүүлсэн.
  • Одоо тус байгууллага нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн цорын ганц сургууль болох 116-р сургуульд брайль принтер, ном нуруулдагч авах санхүүжилт татах ажлыг эхлүүлээд байна.
  • Тус сургуульд төрийн санхүүжилтээр 108 хүүхэд сурч байгаа ч шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдалтай. "Бидний ДЭМ" ТББ-ийн тусламжтайгаар хүүхдүүд болон эцэг эхчүүд брайль ном ашиглах боломжтой болох юм.

ДЭМ ББСБ-ын удирдлага хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхийн тулд удирдах зөвлөлд ажиллаж байна.

Байгууллагын мэдээлэл

  • 5 жил үйл ажиллагаа явуулж буй
  • ДЭМ ББСБ нь үйл ажиллагааны зардал болон вебсайт хөгжүүлэх зардлыг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлсэн
  • Хэрэгжиж буй төсөл: харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд сурах бичиг хэвлэх санхүүжилт татах

Саран Эх ХХК

  • Баярмаа 2003 онд Үндэсний сүлжмэлийн үйлдвэрт технологичоор ажиллаж байхдаа гадаадын захиалга авч эхэлсэн ч үйлдвэр тусгай захиалгыг үйлдвэрлэх боломжгүй байсан тул өөрийн үйлдвэрлэлээ эхлүүлэх санаа төржээ.
  • 2004 онд хадгаламжийн мөнгөөрөө тоног төхөөрөмж худалдан авч, Саран Кашмер брендийн дор өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.
  • Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай үед банкууд зээл олгоогүй ч ДЭМ ББСБ-тай хамтран ажиллаж, бизнесээ 9 жилийн хугацаанд БНХАУ-ын ӨМӨЗО руу экспортлох хүртэл өргөжүүлжээ.
  • Өдгөө Саран Эх ХХК хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлж, ноолуурын бүтээгдэхүүнээс гадна ноос, сарлагийн хөөвөр, даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж, 50 ажилтантай болсон.
  • Олон улсын шагналуудыг дараалан хүртэж, гадаадын харилцагчдын итгэлтэй түнш хэвээр байна.
  • Амжилтын түлхүүр нь: ажилчдаа халамжлах, өсөж дэвших боломж олгох, үлгэр жишээ манлайлагч байх гэж Баярмаа онцолжээ.

Байгууллагын мэдээлэл

  • 16 жил үйл ажиллагаа явуулж буй
  • 50+ ажилчидтай
  • ДЭМ ББСБ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зээл олгож шийдвэрлэсэн.
Саран Эх ХХК
Хос Аз ХХК

Хос Аз ХХК

  • Энхтуул 1988 онд улсын гутлын үйлдвэрт технологичоор ажиллаж эхэлж, ирээдүйн нөхөртэйгээ танилцсан.
  • 1998 оны хувьчлалаар үйлдвэр татан буугдаж, тэд ажилгүй болсон тул 2 өрөө байраа зарж, хуучин тоног төхөөрөмж худалдан авч хувийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн.
  • Гутал үйлдвэрлэл нь илүү нарийн ур чадвар, тоног төхөөрөмж шаарддаг гэж үзэн энэ чиглэлээр суурь тавьсан нь зөв шийдвэр болжээ.
  • Өдгөө Хос Аз ХХК нь өдөрт 1,200 ширхэг гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 2 дэлгүүртэй, хүүхдийн бренд гаргасан, нийт 80 ажилтантай дотоодын тэргүүлэх үйлдвэрлэгч болсон.
  • Энхтуулын бизнесийн зөвлөгөө: "Тууштай байдал, итгэл үнэнч байдал".
  • Би Эф Эй Эс ХХК нь Хос Аз ХХК-д Оюу Толгой ХХК-ийн хамгаалалтын гутлын нийлүүлэгч болох ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.

Байгууллагын мэдээлэл

  • 15 жил үйл ажиллагаа явуулж байгаа
  • 80+ ажилчид
  • Өдөрт 1200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай

Тренд мебель монголиа ХХК

  • "Тренд мебель монголиа" ХХК нь анх 2000 онд 5 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол одоо 130 гаруй ажиллагсадтайгаар бүх төрлийн буйдан болон хавтан хийцийн тавилгын үйлдвэрлэл эрхлэхээс гадна Зүүн өмнөд Азийн хөгжингүй орнуудаас бүх төрлийн тавилгыг импортлон дотоодын зах зээлд борлуулдаг томоохон үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болж хөгжсөн.
  • "Тренд мебель монголиа" ХХК -ийн "Шилмэл буйдан" үйлдвэрийн бүтцэд буйдангийн болон тавилгын үйлдвэр үйл ажиллагаа явуулж, арьсан, даавуун болон классик 3 төрлийн 54 загварын буйдан, албан тасалгааны, гэр ахуйн, сургууль цэцэрлэгийн хэрэгцээний 40 гаруй загварын тавилгыг дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Байгууллагын мэдээлэл

  • 2 салбар дэлгүүртэй, нийслэлд 6 худалдааны цэг, орон нутагт 3 гэрээт борлуулагчтай.
  • ДЭМ ББСБ-ын жижиг дунд бизнесийн зээлийн санхүүжилтээр шинээр буйдангийн болон тавилгын үйлдвэр барих, тавилгын үйлдвэрийн өргөтгөлөө ашиглалтад оруулсан.
  • Эдний ажиллагсад "Бид хэрэглэгчиддээ зөвхөн бараа бүтээгдэхүүн бус сэтгэл ханамжийг үйлдвэрлэхийг зорьж ажилладаг" гэж хэлэх дуртай.
Тренд мебель монголиа ХХК

Бид харилцагчдаараа маш их бахархдаг

DEM-тэй ажиллахад их хялбар байдаг. Тэд зээлийн шийдвэрийг түргэн гаргахаас гадна манай бизнесийг таньж мэдэх тал дээр их ажиллаж, урт хугацааны холбоо үүсгэхээр ажилладаг нь таалагддаг. Бидний харилцаа нь анх үйл ажиллагаа санхүүжүүлэхээс эхэлж, өнөөдөр Өвөр Монгол руу бүтээгдэхүүн экспорт хийх ажил санхүүжүүлэх хэмжээнд хүрч, 7 жил хамтран ажиллаж байна.

Testimonial Avatar

Адъяасүрэн

ШУТИС, 2 дугаар курсийн оюутан

DEM-тэй ажиллахад их хялбар байдаг. Тэд зээлийн шийдвэрийг түргэн гаргахаас гадна манай бизнесийг таньж мэдэх тал дээр их ажиллаж, урт хугацааны холбоо үүсгэхээр ажилладаг нь таалагддаг. Бидний харилцаа нь анх үйл ажиллагаа санхүүжүүлэхээс эхэлж, өнөөдөр Өвөр Монгол руу бүтээгдэхүүн экспорт хийх ажил санхүүжүүлэх хэмжээнд хүрч, 7 жил хамтран ажиллаж байна.

Testimonial Avatar

Тэмүүлэн Гантуяа

PDM at AI Generation LLC