Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого. ДЭМ ББСБ нь удирдлага нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх зорилгоор дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
Харилцагч, зээлдэгч, болон хамтран ажиллаж буй бүх талын мэдээллийн нууцлал, хүртээмжтэй байдал, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана.
ДЭМ ББСБ-ийн алсын хараа, бизнесийн төлөвлөгөөтэй уялдсан мэдээллийн аюулгүй байдлын зорилтыг дэвшүүлж, хэрэгжилтийг тогтмол хугацаанд тайлагнаж, үнэлгээнд тулгуурлан сайжруулалтыг хийж ажиллана
Учирч болзошгүй мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг удирдаж, эрсдэлд хяналт тавьж ажиллана.
Зорилгууд.
Зорилго 1. Бизнесийн бүхий л үйл ажиллагаанд зориулсан МАБ-ын бодлого, журмыг боловсруулан хэрэгжүүлж, тогтмол хугацаанд хянан сайжруулж байна.
Зорилго 2. Мэдээллийн хөрөнгийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана, мэдээллийн аюулгүй байдалд эрсдэлд суурилсан хяналтыг тогтмол хэрэгжүүлж, учирч болзошгүй эрсдэлийг удирдана.
Зорилго 3. Мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хүчин зүйлсийг судлан урьдчилсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Зорилго 4. Хууль тогтоомж болон гэрээнд тусгасан мэдээллийн аюулгүй байдлын заалтуудыг мөрдөн ажиллана.
Зорилго 5. Нийт ажилтнуудад мэдээллийн аюулгүй байдлын менежментийн талаар сургалт явуулж хэвшүүлнэ.
Зорилго 6. Мэдээллийг ангилж, ангилсан мэдээллийн хөрөнгийг бүртгэх бөгөөд түүнийг ашиглах, дамжуулах, устгах үйл явцын аюулгүй байдлыг ханган тогтмол хяналт тавьж ажиллана.
Зорилго 7. Харилцагч, хамтран ажилладаг түнш байгууллагын хүлээлт, итгэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллана.
Зорилго 8. Харилцагчдад мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, мэдлэгийг нь дээшлүүлэн болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд хамтран ажиллан
