Мэру тауэр 703 тоот +976-72007888 info@dem.mn

Бидний Дэм ТББ

Зориг сангаас жил бүр зохион байгуулагддаг Залуу манлайлал хөтөлбөрийн 5 төгсөгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор Бидний ДЭМ ТББ-ийг 2015 онд үүсгэн байгуулсан.

Тэд анх гар хийцийн бүтээгдэхүүн урладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагч нарт орлогын эх үүсвэр бий болгох ажлыг эхлүүлсэн ба үүний хүрээнд 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдон мэргэжлийн менторуудаас зөвлөгөө, сургалт авсан байна. Эдгээр сургалтуудын араас нь бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн сурталчилах, борлуулах тухай сургалт, лекцүүд үргэлжилжээ.

Бидний ДЭМ ТББ-ийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагч нар бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж, худалдах боломжтой вебсайт хөгжүүлэхээр хичээж ажилласан нь ТББ гэдэг утгаараа санхүүжилтийн бэрхшээлтэй тулгарсан байна. Санхүүжилт татах амаргүй байсан ДЭМ ББСБ нь вебсайтыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олгосон билээ.

Өнөөдөр тус байгууллага нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд брайль принтер ба ном нуруулдагч авах санхүүжилт татах ажлыг эхлүүлээд байна. 116-р сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож буй дотоодын цорын ганц сургууль ба төрийн санхүүжилтаар нийт 108 хүүхдийг сургаж байна. Санхүүлжилтийн улмаас тус сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгоход шаардлагатай тоног төхөөрөмжийн авах боломжгүй байгаа бөгөөд Бидний Дэм ТББ-ийн тусламжтайгаар хүүхдүүд төдийгүй эцэх эх нар ойлгох боломжтой номыг хэвлэх боломжтой болох юм.

ДЭМ ББСБ-ын гүйцэтгэх удирдлага нь хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгох зорилгоор удирдах зөвлөлд ажиллаж байна.

Байгууллагын мэдээлэл

  • 5 жил үйл ажиллагаа явуулж буй
  • ДЭМ ББСБ нь үйл ажиллагааны зардал болон вебсайт хөгжүүлэх зардлыг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлсэн
  • Хэрэгжиж буй төсөл: харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд сурах бичиг хэвлэх санхүүжилт татах
Бидний Дэм ТББ 1
Бидний Дэм ТББ 2
Бидний Дэм ТББ 3
Танд санхүүжилт хэрэгтэй юу?

Хэрэгтэй бол бидэнд холбогдох мэдээллээ илгээнэ үү.

Холбоо барих

Эргэлзэхгүйгээр бидэнтэй шууд холбогд

Loading...