Мэру тауэр 703 тоот +976-72007888 info@dem.mn

Саран Эх ХХК

Саран Эх ХХК-ийн үүсгэн байгуулагч Баярмаа нь 2003 онд Үндэсний сүлжмэлийн үйлдвэрт технологичоор ажиллаж байв. Ажиллаж байх хугацаандаа Баярмаа гадаадад амьдардаг найзуудаасаа ноолууран бүтээгдэхүүн авах захиалга ихээр авдаг байв. Түүний найзууд нь улмаар Ази, Европын жижиг дэлгүүрүүдтэй холбож өгснөөр эдгээр дэлгүүрүүдээс захиалга авдаг болсон ч сүлжмэлийн үйлдвэр эдгээр дэлгүүрүүдийн тусгайлсан захиалгыг үйлдвэрлэх боломжгүй болов. Энэ нөхцөл байдал нь Баярмаа-д өөрийн үйлдвэрлэлээ эхлүүлэх санааг төрүүлжээ.

2004 онд Баярмаа өөрийн хадгамжийн мөнгөөрөө үйлдвэрлэл эхлэн, гадаадын дэлгүүрүүдтэй тогтоосон харилцаагаа хадгалахад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Тэрээр Саран Кашмер брендийн дор өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бага хэмжээний захиалга өгдөг харилцагч нартай болсон ба энэ нь компанийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай нийцэж байв.

Өсөж буй бизнесээ дэмжихэд түүнд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай болсон ч банкууд зээл олгохгүй байв. “ДЭМ ББСБ-тай хамтран ажиллахад маш хялбар байдаг. Тэд зээлийн шийдвэрийг хурдан гаргадаг төдийгүй миний бизнесийг ойлгож урт хугацааны харилцаа тогтоохыг хичээж ажилладаг. Бидний хамтын ажиллагаа бизнесийг маань эхний үеэс нь БНХАУ-ын Өвөр МонголӨМӨЗО руу экспортлох хүртэл 9 жилийн хугацаанд улам өргөжсөөр байгаа бөгөөд цаашид удаан хугацаанд үргэлжилнэ гэж найдаж байна” гэж Баярмаа хэлжээ. Өдгөөр Саран Эх ХХК нь хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүнээс ноос, сарлагын хөөвөр болон даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж хөгжиж, нийт 50 ажилчидтай болжээ. Тэрээр олон улсын шагналуудыг жил дарааллан авсан ба гадаадын харилцагчиддаа итгэл даах түнш байсан хэвээр байна.

Амжилтын түлхүүр юу байсан талаар асуухад тэрээр “Баг хамт олноо халамжлах. Ажилчид өсөн дэвжиж, манлайлагч болох хэрэгтэй бөгөөд үүнийг би үргэлж тэргүүнд үздэг. Миний ажилчид манай компанийн хөдөлгөх хүч нь бөгөөд би өдөр бүр үлгэр жишээ болж, өдөр бүр гэртээ харихдаа өчигдөрөөсөө дээр хүн болоход нь дэмжиж ажиллахыг хичээдэг. Үнэнийг хэлэхэд, бид том корпораци болохыг мөрөөддөггүй.”

Байгуулагын мэдээлэл

  • 16 жил үйл ажиллагаа явуулж буй
  • 50+ ажилчидтай
  • ДЭМ ББСБ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зээл олгож шийдвэрлэсэн.
Саран Эх ХХК 1
Саран Эх ХХК 2
Саран Эх ХХК 3
Саран Эх ХХК 4
Саран Эх ХХК 5
Саран Эх ХХК 6
Танд санхүүжилт хэрэгтэй юу?

Хэрэгтэй бол бидэнд холбогдох мэдээллээ илгээнэ үү.

Холбоо барих

Эргэлзэхгүйгээр бидэнтэй шууд холбогд

Loading...